Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй. Тодруулбал, хуралдаанд 19 гишүүн оролцсоноос 10 нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжсэнгүй. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээнд хариуцлагагүй хандаж, улс орны эрх ашгийг ноцтой зөрчсөн болон өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэн, огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан юм.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо дэмжсэнгүй
2016-01-28 18:55:00