Даваа гаригийн өглөө Монголын цагаар 09:00 цагт Америкийн кино академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа "Оскар"-ын 90 дэхь удаагийн наадам эхлэх гэж байна. Оскарын шагнал гардуулах ёслолыг Монгол телевиз шууд дамжуулж үзүүлнэ. Энэ жилийн Оскарын онцлог бол мэдээж 90 жилийн ойтой давхцаж буйгаараа ялгаатай юм. Мөн энэ удаагийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны хөтлөгчөөр ABC телевизийн алдарт хөтлөгч, шөнө дундын шоуны санаачлагч, хөтлөгч, продюсер Жимми Киммел ажиллана.
Продюсерээр нь нэгэн үе New Line Cinema, Dreamworks-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Майкл Дэ Лука ажиллаж байгаа нь бас хүлээлт үүсгээд байгаа юм.