УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх асуудлаар хуралдаж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээнд хариуцлагагүй хандаж, улс орны эрх ашгийг ноцтой зөрчсөн болон өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэн, огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Уг асуудлаар өнгөрсөн долоо хоногт МАН тав хоногийн завсарлага авсан юм.
Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
2016-01-28 16:46:00