Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөгдөн батлагдсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтнууд жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих шатны албан тушаалтанд гаргах ёстой. Тэгвэл өнөөдрийн байдлаар АТГ-т УИХ-ын зургаан гишүүн, агентлагийн найман дарга хөрөнгө орлогоо мэдүүлээд байгааг гэнэ. Энэ эь тун хангалтгүй дүн юм. Учир нь ирэх сарын 15-наас өмнө сар шинийн баяр, амралтын өдрүүд тохиож байгаа тул тун бага хугацаа үлдээд байгаа аж.
УИХ-ын зургаан гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлжээ
2016-01-28 15:57:00