8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга: Цаашдаа юу болохыг ч би хэлж чадна

2015-11-19 14:19:00

Төмөр замыг тойрсон шуугиан тариад байгаа асуудлаар Х.Баттулга гишүүн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Энэ бол гүжир гүтгэлэг гэдгийг шууд хэлье. Би тус сонинд хандаж гүтгэлэг болохыг хэлсэн, мөн шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх болохоо хэлсэн. Сонины зүгээс тайлбар хийж чадахгүй байна. Харин тус материалыг прокурорын байгууллагаас бэлтгэж гаргуулсан болохыг хэллээ. Тэгэхээр зохион байгууллалттай бөгөөд  захиалагч нь ямар ч байсан тодорчихлоо. Өмнө нь Үндэсний шуудан сонин бас цуврал гүтгэлэг нийтэлсэн. Би шүүхэд өгсөн. Үндэсний шуудан сонин шүүхэд тайлбараа ч гаргаж өгч чадахгүй л байна шүү дээ. Тэр сонин захиалгаар гүтгээд одоо шүүхэд хэлэх үггүй л зугтаад байж байна. Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг. Би өмнө нь хэлж байсан даа. Энэ асуудал цаашдаа улс төрийн зорилготой болж хөврөх байх гэж.. Тэмээ хариулсан хүн буурийн зангаа андахгүй гэж нэг үг бий байх аа. Цаашдаа юу болохыг ч би хэлж чадна. Тавантолгойн ордыг төмөр замын хамт луйварын гэрээгээр авах зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сүүлчийн улайрсан дайралт болж байна. Тэд хүслээ хангахын тулд төрийн эрх мэдлийг ашиглаж байна. Энэ хүмүүсийг Нүүрсчин нам гэж улс төрийн хүрээнд нэрлээд байгаа. АН, МАН дамжсан бүлэглэл. Ард нь Хятадтай хамтарсан манай нэг компани байдаг. Тэд өрөнд ороод дампуурлын ирмэгт байгаа. Эзэд нь мөнгөө нэхээд, эд нар болохоор өрөө хаахын тулд Тавантолгойн ордыг төмөр замтай нь өгөх наймаа юм даа” гэсэн байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
2016/02/18 103.17.108.42
Тэгээд хэлээч дээ. Юуг нь хүлээгээд байгаан
2016/01/31 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment