УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хоцорч эхэлсэн. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан МАН-ын бүлэг завсарлага авсан байна. Завсарлага авах болсон үндэслэлээ тус бүлгийн дарга С.Бямбацогт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын Тамгын газрын тогтоохгүй. Дээр нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээгүй. Ийм байтал яаралтай дэгээр хэлэлцэх гэсэн горимоор оруулж ирлээ. Олон олон хууль зөрчиж байгаа учраас ажлын тав хоногийн завсарлага хүсч байна” гэв.
МАН-ын бүлэг завсарлага авлаа
2016-01-28 11:36:00