
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болох товтой. Гэвч маргааш хуралдахаар хойшлуулсан байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт батлах тухай, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай, Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай болон Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажилласан талаар зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.



