Өвлийн “Пёнчан-2018” олимпд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдыг зогсож буй зураг цахим орчинд тархаж олон нийтийн шүүмжлэл өртөөд байгаа билээ.
Тодруулбал, тамирчдын зогсоож өөрсдөө сууж хүндэтгэл үзүүлдэг, ямар учиртай ингэж зогсоож байгаа юм бол, уралдааны дараа ингэж зогсоож байна гэх мэтийн мэдээлэл гарч байсан.
Тэгвэл энэ зургийн талаар Монголын баг тамирчдыг ахалсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тайлбар хийсэн байна. Тайлбараа өөрийн твиттер хуудаснаа оруулж ийнхүү жиргэсэн байна.
Монголын баг тамирчдыг ахалсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, тэрээр “Ойлголт зөв бол үг, үйлдэл зөв. Сошиалаар тарж буй зургийг тэмцээнээс өмнө авсан юм шүү дээ. Сайд нь ирээд бидэнтэй хурал хийх үеэрээ тамирчдынхаа дэглэм амралтын нь алдагдуулахгүй гээд түр уриад баяр хүргэж амжилт хүсээд, урамшуулал өгөөд явсан юмсан даа” гэжээ.
Д.Болор.