8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ нь ороогүй иргэд мэдээллээ засаад мөнгөө авч болно

2018-02-20 15:23:00

НӨАТ-ын буцаан олголтыг сар шинийн өмнөхөн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн. Гэвч хувийн мэдээлэл нь алдаатай 19 мянган иргэн татварын буцаан олголтоо авч чадаагүй байгаа юм.

Татварын буцаан олголтоо авч чадаагүй иргэдийн дийлэнх нь орон нутгийн иргэд байгаа юм. Эдгээр хүмүүс мөнгөө нөхөж авах боломжтой. Тодруулбал, хувийн болон бүртгэлийн мэдээлэл нь алдаатай хүмүүс мэдээллээ засварлах боломжтой. НӨАТ-ын эхний ээлжийн мөнгө орж дууссаны дараа эдгээр хүмүүсийн мэдээлэл дахин сэргэнэ. Татварын албанд хандах шаардлагагүй. Хувь хүн өөрийнхөө и-баримтаар нэвтэрч мэдээллээ нягтлах хэрэгтэй. Мэдээлэл үнэн зөв болчихвол эхний ээлжийн мөнгө бүрэн олгогдсоны дараа нөхөн шилжүүлэх аж.

Иргэд НӨАТ-ын буцаан олголтыг авахдаа өөрийн бүртгэлийн мэдээллээ албан ёсны дагуу баталгаажуулсан байх ёстой. Үүнд данс, регистр, утасны дугаараа бүртгүүлсэн байх. Тэгэхдээ НӨАТ-ын буцаан олголт авах данс нь хамтран эзэмшигчгүй байх ёстой юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
99793309
Утасны дугаар хагас авахвээ
2018/02/21 202.9.41.128