Долларын ханш буурч 2402 орчим төгрөг боллоо. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад ам.долларыг 2392-2396 төгрөгөөр худалдан авч, 2400-2405 төгрөгөөр арилжиж байна. "Найман шарга" валют арилжааны төвд ам.долларыг 2395-2397 төгрөгөөр худалдан авч, 2402-2405 төгрөгөөр арилжиж буй юм.
Цаашид ам.долларын ханш тогтвортой байх төлөвтэй байна. Учир нь Монгол банкин дахь валютын нөөц 3 тэрбум долларт хүрсэн нь ийнхүү валютын ханшийг буурахад нөлөөлж байгаа юм. Түүнчлэн Монголбанкин дахь алтны нөөц ч өнгөрсөн жил ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, 25 орчим тонн алт худалдан авсан нь ханш буурч төгрөг чангарахад зохих хэмжээгээр нөлөөлжээ.