8o
Улаанбаатар хот
mobile menu

Хархираа голын мөс цөмөрч суусан машинтай иргэдийг аварчээ

2018-02-20 10:32:11

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд2018 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Энэ хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, Төв аймгийн Баянчандмань сум, Увс аймгийн Тариалан сум, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн болон ахуйн осол, сураггүй болсон, цасанд суусан дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллав.

Тухайлбал,

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 19 дүгээр байранд 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүүхэд угаалгын машинд гацсан дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, угаалгын машинд гацсан гурван настай Б-г гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хуучин Оросын тосгон” гэдэг газар хоёрдугаар сарын 15-ны өдөр иргэн Н гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 63 настай иргэнийг мөн өдөрт нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөв.

Түүнчлэн Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Ямаатын бөгс” гэдэг газар хоёрдугаар сарын 13-ны өдөр 3 зорчигчтой суудлын автомашин Хархираа голын мөс цөмөрч суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид,

– Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд хоёрдугаар сарын 16-ны өдөр ачааны автомашин уулын бэл рүү унаж, айлын гэр дээр унах гээд байна гэсэн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид,

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хонхор“ газарт 02 дугаар сарын 16-ны өдөр нэг зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүн тус тус ажиллаж тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Баяр амралтын өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 30, объектын гал түймрийн 36, нийт 66 удаагийн дуудлагаар ажиллаж 6 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангав.

Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 3424 алба хаагч, 1082 нэгж тусгай зориулалтын автомашин өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, үүрэг гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
тэнэг монголчуудад тэр тусмаа дурак дөрвөдүүд хэлсээр ярьсаар байтал мөсөөр яваад байх юм
2018/02/20 202.179.25.244
иргэн
Хэлсээр ярьсаар байхад зөрж очоод мөс цөмөрсөн улсуудыг хохоь чинь гэж хэлээд орхи,ийм юмнуудад нүүр тал засаж татвар төлөгчдийн мөнгө үрдэг явдалаа боливол таарна,байгал цаг агаарын давагдашгүй хүчин
2018/02/20 66.181.190.71
  • Recent
  • Most Read
  • Most Comment