8o
Улаанбаатар хот
mobile menu

Орхон аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарлаа

2018-02-20 10:09:00

Орхон аймгийн Жаргалант сум Улаантолгой баг иргэн  А  2018 оны 02 дугаар сарын 15-ний өглөө 08 цаг 30 минутад манай үхрийн амнаас шүлс гоожоод байна гэсэн мэдээллийг Жаргалант сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн эмч Ч.Доржмягмарт өгснөөр мэдээллийн дагуу малын эмч Ч.Доржмягмар, Г.Хангал нар 09 цаг 30 минутад хаягийн дагуу очиж эхний үзлэгээр  малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг байж болохыг тогтоосон байна. 

Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатараар ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 02-р сарын 15-ны өдрийн  Жаргалант суманд очиж, сумын онцгой комиссыг  14:20 минутад хуралдуулж  Жаргалант сумын Засаг даргын А/10 тоот “Малын гоц халдварт “Шүлхий” өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тухай” захирамж гарган сэжигтэй малаас дээж авч, Улаантолгой багийн нутаг дэвсгэрт хязгаарлалтын дэглэм тогтоон,  4 цэгт пост гарган ажиллуулжээ. Голомтын цэг нь Жаргалант сумын төвөөс 1,27 км зайд Улаанбаатар Эрдэнэтийн чиглэлийн 1001 дугаарын төв замаас 122м орчим зайд байрладаг. 

Аймгийн Онцгой комиссыг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагт Онцгой комиссын өрөөнд хурлыг зохион байгуулж, Онцгой комиссын даргын шийдвэрээр хяналтын 6 пост гаргаж ариутгал халдваргүйжүүлэлт хийх 24х8 хэмжээтэй функтийг шинээр хийж байрлуулах, ариутгал хийх өндөр даралтын уурын зуухыг хийх үүрэг чиглэлийг онцгой комиссын бүрэлдэхүүнд өгчээ. 

Онцгой комиссын бүрэлдэхүүн 2018 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 10 цагт хуралдаж өмнөх 4 дүгээр хуралдаанаас өгсөн үүргийн биелэлттэй танилцаж, малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоох тухай аймгийн Засаг даргын 2018-02-15-ний өдрийн А/76 тоот захирамж гарган хэрэгжилтийг ханган ажиллах талаар Онцгой комиссын бүрэлдэхүүнд үүрэг өглөө. Баян-Өндөр сумын мал эмнэлэг үржлийн нэгжийн 3 автомашин, 6 ажилтан, ХХААГ-ын 4 автомашин, 8 ажилтан, Цагдаагийн  газрын 2 автомашин 8 алба хаагч, Онцгой байдлын газраас 2 автомашин,  постод 4 хүн, голомтын бүсэд функт   барих ажилд 11 алба хаагч, Жаргалант сумаас 6 ажилтан нийт 11 тээврийн хэрэгсэл,  43 алба хаагч шүлхийн голомтод ажиллаж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл