Өнөөдөр УИХ-ын дараах ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Үүнд:Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны нээлттэй хэлэлцүүлэг 14.00 цагаас “А” танхимд.
Ажлын хэсгүүд хуралдана
2016-01-28 09:56:00