8o
Улаанбаатар хот
mobile menu

Аргентин улс руу визгүй зорчиж эхэллээ

2018-02-20 08:17:00

Бүгд найрамдах Аргентин улстай харилцан визгүй зорчих асуудлыг өнгөрсөн онд Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүний дагуу Монгол Улс, Бүгд найрамдах Аргентин улсын дипломат, албан болон энгийн паспорттай иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломж бүрдсэн юм.

Тэгвэл хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоноор өчигдрөөс буюу 2018 оны хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн монгол иргэд Аргентин руу 90 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл