8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Чойжамц: монголчууд эв нэгдэл, буяныг хурааж, нүглийг тэвчдэг сайхан баяр

2018-02-17 09:00:00

Д.Чойжамц хамба айлчлан ирж буй нохой жилийн босгон дээр  ирж буй жилийн өнгийг зөгнөн, мэндчилгээ дэвшүүлж, мэдээлэл хийсэн. Хамбын мэндчилгээгээс бид онцлох 30 ишлэлийг хүргэж байна.

  1. Цагаан сар бол шашин, төрийн баяр байсан. Сүүлийн үед нийтээрээ сайхан шинэлдэг болж байна. Энэ бол эв нэгдлийн баяр гэж хэлж болно.
  2. Ахмадаа дээдэлж, хамаатан садангаа таньж, үр хүүхдүүдээ асарч, танилцдаг эрхэм чухал уулзалт байдаг. Шинэ төрсөн хүүхдүүдтэйгээ танилцдаг.  Түүнээс гадна зан заншлын баяр гэж хэлж болно.
  3. Битүүний өдрөөс эхлээд сар арвисаж  эхэлдэг. Энэ өдөр сар битүүрээд харагдахгүй болж байгаа юм. Шинийн 8-нд бүтэн болдог. Шинийн 22 гэхэд тал дугуй болдог.
  4. Сэтгэлдээ тээж байсан гомдлоо гээж хөөрөг зөрүүлж эвлэрдэг. Хуучин оны ажлыг дүгнэж, муу зүйлээ хаяж, зочин гийчнээ угтдаг, сайхан бүхнээ бэлгэдэн орж ирдэг.
  5. Нүдэнд нь сайхан зүс, аманд нь сайхан амт, чихэнд сайхан дуу, хамарт нь сайхан үнэр анхилуулдаг. Хадаг тогтвол буян тогтдог. Хүндэтгэлийн зүйл байсан.
  6. Бие, хэл, сэтгэл гурваараа сайхан байх хэрэгтэй.
  7. Хамгийн зөв зүйтэй бэлгэдлийн үгээ хэлэх ёстой. Тиймээс монголчууд эв нэгдэл, буяныг хурааж, нүглийг тэвчдэг сайхан баяр.  
  8. Нэг өдөр ч гэсэн монгол дээлээ өмсөж, гоёж аваад Монголоороо бахархах хэрэгтэй. Энэ даяаршиж байгаа ертөнцөд  энэ зан заншил олдохгүй
  9. Нохой жил сайхан жил болно. Хүн өөрөө хичээвэл сайхан даван гардаг.
  10. Улирлын тухайд зарим газарт гантай харагдсан. Ахмад үеийнхэн бие хянууштай.  
  11. Малчид малдаа анхаарч, хянуур байх хэрэгтэй.
  12. Хүн өөрөө зүтгэж, сайн сайхан болгож чадвал муу зүйлийг үгүй болгодог. Ямар ч хүн өөрчлөгддөг.
  13. Сайн сайхан явахыг өөрөө мэдэх хэрэгтэй.  
  14. Монгол хүн хэн бэ гэдгийг цагаан сар, наадам хоёр илэрхийлдэг. 
  15. Цагаан сараар гурван зүйлийг эрхэмлэдэг. Биеэ засдаг сайн сайхныг өмсөж эдэлж, товч бүчээ бүсэлж, зүс засдаг.
  16. Айлд орохдоо “Амгалан битүүрч байна уу” гэх мэтээр сайхан үг хэлэлцдэг. 
  17. Хөөрөг бол хүндэтгэлийн илэрхийлэл төдийгүй ихийг өгүүлдэг. Хөөрөгний амсрыг суллан барьж, бие биедээ хар буруугүй санаагүйгээ илтгэдэг.
  18. Харин хөөрөгний толгойг доош дарж өгвөл ахуй амьдралд ямар нэгэн таагүй зүйл тохиосныг илтгэдэг байх жишээтэй. 
  19. Эцэж цуцахгүй дайн байлдаан үргэлжилсэн тэр үед мориноосоо бууж, хөөрөг зөрүүлэн мэндчилэх нь эвцэж өгөхгүй байсан талуудыг хөөрөглөж, тамхилах ёсыг санаачилсан гэдэг. 
  20. Хүнд хамгийн эрхэм зүйл бол урт нас. Хүн ганцаараа бус ахан дүүс, айл хотол, шахам шадар, ард түмнээрээ урт насалж байж жаргадаг. 
  21. Хичнээн баялаг эд хөрөнгө, мөнгө төгрөг байгаад үхчих юм бол ямар ч хэрэг байхгүй. 
  22. Өвчингүй байхын үндэс байгаль дэлхийтэй холбоотой.
  23. Бидэнд 21 дүгээр цэвэр ариунаар бидэнд өвлүүлсэн болохоор цаашид ариун байлгах талыг бид бодох хэрэгтэй. Энэ бол алсын зорилго биш бидэнд тулсан зорилго.
  24. Байгаль дэлхий сав ертөнц ариун байж бид өвчингүй эрүүл, урт удаан наслах учиртай юм.
  25. Хүн өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангахуйц хөрөнгө мөнгөтэй байхгүй бол бусдыгаа татах гээд байдаг.
  26. Нүдээр харж буй зүйл эвсэг найрсаг, дизайн сайтай байх юм бол сэтгэлд нь бүлээн дулаан хайрлаж байна гэсэн үг.
  27. Бурхан багш айлдахдаа “Гэр бүл, хүрээлэн байгаа хүмүүсийн хандлага тань таныг тодорхойлно” гэсэн байдаг.
  28. Муу үг хэлэхээр муу үг л ирдэг. Тиймээс гэр бүл, хань ижил, үр хүүхдүүддээ сайхан үг хэлж эвцэж зохицож байгаарай
  29. Бурхан багш хамгийн түрүүн өөр рүүгээ хар гэж бидэнд айлдсан байдаг. Зохисгүй шалтгааныг хаяж, барцадгүй мэнд суугаарай. 
  30. Монгол ард түмэн та бүхэндээ ирж байгаа нохой жилдээ бие биенээ хүндэтгэсэн, сайн сайхан, эвтэй байж, урт наслах хамгийн сайн сайхны ерөөлийг дэвшүүлье.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment