8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Цогт, Г.Маралмаа нарт оноосон ялыг хөнгөрүүллээ

2015-11-19 13:19:00

Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс тус бүр 24 жилийн ял сонссон Г.Маралмаа, Т.Цогт нарын гомдлыг яг одоо Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/ 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган тус бүрд нь 24 жилийн хорих ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учир ийнхүү хэлэлцэж байна. Улмаар тэдний ялын хэмжээг бууруулж, тус бүрт нь оноосон 24 жилийн хорих ялыг тус бүрт нь 22 жилийн хорих ял болгон буурууллаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment