УИХ-ын намрын чуулганыг завсарлууллаа. Өнөөдрийн чуулганы хуралдаанд 58 гишүүн оролцлоо. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын өнгөрсөн оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсов.
Уг асуудлыг хэлэлцсэний дараа намрын чуулганыг завсарлууллаа. УИХ-ын гишүүд маргаашнаасөөр, өөрсдийн тойрогтоо ажиллах юм.
Т.Энхэлээ