Сүүлийн жилүүдэд улстөрдөх цус ойртсон гэхэд болно. Учир нь улстөрчид ах, дүү, үеэл, хүүхдүүдээ улстөрд бэлдэх болсон. Эрт цагт аав нь хаан бол хүү нь аавынхаа суудлыг залгамжлан авч хаан болдог байсан. Харин ардчилалын үед хэдий өөрчлөгдсөн ч ихэс дээдэс өөрсдийн суудлаа хамгаалан хүүхдүүдэддээ үлдээх хүсэлтэй байдаг бололтой. Түүний үргэлжлэл болох л Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын том хүү Б.Баттүшиг Монгол Ардын намын дэргэдэх НАМОХ-ын дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Б.Баттүшиг 11 настайгаасаа эхлэн Америкад суралцсан бөгөөд Харвардын их сургуульд бизнесийн чиглэлээр мастер хамгаалж чадсан цорын ганц Монгол залуу юм билээ.
Сү.Батболдын хүү улстөрийн гараагаа НАМОХ-оос эхэллээ
2016-01-27 12:46:00