8o
Улаанбаатар хот
mobile menu

Гуйлгачингаас саятан болсон хүү 21жилийн өмнө өөрт нь тусалсан эмэгтэйг шагнажээ

2018-02-04 14:00:00

Хятадын баян бизнесмэн өөрт нь өгөөмөр сайхан сэтгэлээр тусалсан эмэгтэйг 160 мянган доллар буюу 1 сая юаниар урамшуулжээ. Энэ түүх 1993 онд 17 настай хүү Хи Ронфенг ядуу гэр бүлээ тэжээхийн тулд Жежиан мужийн Тайжоу хотын гудамжинд гуйлга гуйснаар эхэлсэн юм. “Би хоёр найзтайгаа хамт ажил хайсан ч амжилт олоогүйучир гудамжаар сохор зоосгүй хэрэн тэнүүчилж, бүр өмсөх гутал ч гүй өлсөж, цангадаг байлаа. Ингээд гуйлга гуйдаг болсон. Хамаг аргаа барсан хэцүү үед минь нэгэн эмэгтэй гараа сунгасан” хэмээн Ронфенг эргэн дурсав. 

Дай Шингфен хэмээх тэр эмэгтэй нөхөртэйгөө хамтран гоймонгийн дэлгүүр ажиллуулдаг байжээ. Тухайн үед Шингфен хүүхдүүдийг нэг өрөө гэртээ аваачиж, хооллож ундлан, цэврүүтсэн хөл гарыг нь угааж өгсөн гэдэг. Мөн өөр хотод очиж ажиллах боломжийг нээж өгөн, галт тэрэгний тасалбарын мөнгө өгөөд буцаасан байна. Тэр үед Шингфен “Их мөнгөгүй байсан ч гэсэн бүх юм болно. Гагцхүү сайн хүн болох ёстой” гэж хүүхдүүдэд захисан байна. Түүнээс хойш Хи Ронфенг тасралтгүй хөдөлмөрлөсөөр “Jiu Jiu Li Feng” группын эзэн болжээ. Тэрээр 21 жилийн өмнө өөрт нь сайхан сэтгэлээр тусалсан “үл таних” эмэгтэйтэйг олж уулзсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бб
эзэн хичээвэл заяа хичээнэ
2018/02/05 103.212.117.191
Zochin
Xun xuniixee demend gdg mongol ug bdg. Manai turiin tomchuud ard irgedee ingej enerex setgel bdg blv uu.
2018/02/05 66.181.184.164
zochin
Ямар сайхан түүх вэ. Хүний тус мартдаггүй сайн хүн болж өсчээ. Ийм хүмүүс олон болох болтугай.
2018/02/04 202.70.34.244
  • Recent
  • Most Read
  • Most Comment