Хүний санаанд багтамгүй хэрэг гарсан талаар цахим ертөнцөд шуугиж байна. Тодруулбал Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тус дүүргийн 16 дугаар хороонд 20 гаруй настай эмэгтэй Б гэгч нь 54 настай ээжийгээ 32 удаа хутгалж, амийг нь хохироосон байна. Уг хэрэг гудамжинд гарчээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэг үйлдсэн гэх Б-г ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид сэжигтнээр татан саатуулан шалгаж эхэлсэн байна.
Төрсөн ээжийгээ гудамжинд 32 удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ
2015-11-19 12:38:00