8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга төмөр замын 42 сая ам долларыг анхны эхнэр Ц.Энхтуяатайгаа нийлж угаасан уу

2015-11-19 12:25:00

Хэдхэн хоногийн өмнө “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа батлан даалтад гарч Эрүүгийн цагдаагийн хэсгийнхэн түүнийг хууль бусаар датлан даалтанд гарсан хэмээн шүүхдсэнээр түүнийг өчигдөр шалгагдаж буй хэрэгт нь холбогдуулан дахин баривчилсан билээ. Энэ шийдвэртэй холбогдуулан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг өчигдөр баривчилсан байна. Түүнийг орой 19.00 цаг өнгөрч байхад гэрээс нь баривчилсан бөгөөд түүнийг үргэлжлүүлэн 2 сар цагдан хорихоор болжээ.   

Тэгвэл өнөөдрөөс эхлэн энэ хэрэгтэй холбоотой хэд хэдэн ноцтой баримтууд дэлгэгдлээ. Тодруулбал “Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг” компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон асуудлыг баримтаар нотолжээ. Тиймдээ ч “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь “МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул /одоо хар тамхитай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа/ нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хяналт тавьж ажиллаж байна. Учир нь  42 сая доллар БНСУ-д угаагдаж буцан ирэх үе Б.Батзаяа, Х.Баттулга нар Хятад, Солонгос, Япон руу хэд хэдэн удаа явжээ. Тодруулбал, Б.Батзаяа нь 2011.04.07-04.16-нд, 2011.06.08-06.11-нд, 2011.07.11-07.12-нд ганцаараа, 2011.06.15-2011.06.18-нд Х.Баттулгын хамт БНХАУ руу, 2011.07.18-07.22-нд Япон руу, 2011 оны ес, аравдугаар саруудад БНСУ руу тус тус явжээ. Гэвч өнөөг хүртэл Х.Баттулга хэрэгт нэр холбогдоод байгаа хүмүүсийг гэмгүй хэмээн мэдэгдсээр байгаа юм. Мөн Х.Баттулга өөрөө дээрх шийдвэрүүдэд огт гарын үсэг зураагүй ч оролцсон гэдэг нь баримтаар нотлогдсоор байтал гүрийсээр байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Hulgaich shorond bh yeostoi.
2016/04/22 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment