Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн М.Зоригт ирэх 2016 оны сонгуульд Дорнод аймагт нэр дэвшихээр болсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл сонгуульд нэр дэвшихгүй хэмээн мэдэгдээд байсан түүний хэлсэн үгнээсээ буцсан шалтгаан нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун аж. Тэрээр өнөөдөр яагаад нэр дэвших болсон талаараа “УИХ-ын гишүүн Х.Болорчулуун МАН-д элсч, Дорнодоос нэр дэвшинэ гэж сонслоо. Х.Болорчулуун өнгөрсөн дөрвөн жил юу хийж хэрэгжүүлсэн юм. Ирэх дөрвөн жилд тэгж Дорнод аймгаар тоглуулахгүй. Тиймээс би ирэх сонгуульд Дорнодоос нэр дэвшинэ” гэсэн юм. Энэ хугацаанд бие даагч нарыг намд элсэх талаар олон яриа гарч байсан. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн гишүүнийх нь эрхийг МАН сэргээсэн бол энэ удаа Х.Болорчулууныг МАН-д элссэн хэмээж байна.