Популистууд энэ нийгмийн хорт ургамал болон газар авлаа.
Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал, Хас банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг боловсролгүй гэдгээ олон нийтэд зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатар олон ч удаа хулхидуулжээ. Учир нь тэрбээр С.Ганбаатарыг гадаадын их дээд сургууль төгссөн хэмээн боддог байж.
Энэ талаар “Намайг ХасБанкинд байхад хүрч ирэн Монгол Улс даяар лекц уншина гэж дэмжүүлээд явж байсан. Итгэж ойрхон явсан, дэд сайд байх даа. Урьж хэд хэдэн ажилд оролцуулсан. Алтан Сарнайд нэр дэвшүүлсэн.
Одоо би танилцуулсан, итгүүлсэн бүх хүмүүсээс хүлцэл өчиж, уучлал хүсч байна. Үнэхээр том хулхидууллаа. Ганбаатараа, чи ёстой новш юм. Нийт баялаг бүтээгчид, эрүүл, шудрага иргэдээ.
Популист улстөрчдийг өнөөдрөөс эхлэн дэмжихгүй байхыг уриалж байна. Эдийн засаг хөгжиж байж бид хүнээ сайхан амьдруулна. Эдийн засгийг явуулахын тулд бид бизнесийн орчныг тогтвортой, ойлгомжтой байлгах нь нэн чухал.
Популистууд энэ нийгмийн хорт ургамал болон газар авлаа. Монгол Улсын гэрэлт ирээдүйн төлөө, өөрсдийнхөө төлөө, бяцхан үрсийнхээ төлөө одоо тэднийг зогсооцгооё” хэмээн уриалсан байна.