В.Путины экс эхнэр Людмила дахин гэрлэжээ. Энэ талаарх мэдээлэл Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хэдэн жилийн өмнө цацагдаж байжээ. Хамгийн сонирхолтой нь тухайн үед Людмила В.Путиныг дагаж гадаадад айлчил хийж, төрийн өндөр хэмжээний уулзалтуудад оролцдог байсан учир баталж чадахгүй байсан байна. Тэгвэл энэ талаарх мэдээллийг ОХУ-ын Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хяналтын албаныхан бататгажээ. Учир нь ОХУ-ын Ерөнхийлөгч в.Путины нэр дээр бүртгэлтэй Санк-Петербургт байрлах үл хөдлөх хөрөнгө Людмила Артур Очеретный гэх хүний нэр дээр очсон байна. Энэ мэдээллээс ОХУ-ын экс тэргүүн хатагтай Людмила Артур Очеретный хэмээх залуутай гэрлэсэн гэдгийг бататгаж байгаа ажээ.
В.Путины экс эхнэр Людмила дахин гэрлэжээ
2016-01-26 10:19:00