Шатахууны үнэ тойрсон асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АИ-92, АИ-80 бензиний онцгой албан татварыг цуцлах шийдэлд хүрсэн байна. Ингэснээр бензиний үнэ нэмэгдэхээргүй болж байна. Харин бусад онцгой албан татварыг хэвээр үлдээсэн байна.
Маргааш /2018.01.25/ ОУВС-гийн төлөөлөгчид Монгол Улсад ирэх тул тэдгээр төлөөлөгчидтэй шатахууны онцгой албан татварын асуудлаар зөвшилцөх аж. Ингээд ОУВС-гийнхан дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлэх юм.
Мөн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргажээ.
Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Тус талбай нь Сайншандаас 20 км-ийн зайтай.
Бүтээн байгуулалтын ажлуудыг энэ оны 2-р улиралд хийж эхлэх юм байна.
- Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ
- Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ
- Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэх аж.