Аргаль, буга зэрэг зэрлэг амьтдын тоо толгойг хамгаалах зорилгоор 30 боодол өвс, 8 шуудай хивгийг Булган аймгийн Дашинчилэн суманд амьтдын бэлчээрлэх хэсэгт тавьж өглөө. Энэхүү биотехникийн арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулан ажиллаж байна.Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх ажлыг "Амьтны тухай хууль”-д биотехникийн арга хэмжээ хэмээн тодорхойлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг. Өвөлжилт хүндрэхэд цас зуднаас шалтгаалан идэш тэжээл хайж, суурьшлын бүс рүү орж ирдэг зэрлэг амьтдын дийлэнх нь нохойнд бариулж, багагүй хувь нь хүний үйл ажиллагааны золиос болж тоо толгой нь цөөрдөг. Биотехникийн арга хэмжээ нь уг нөхцөлийг арилгахад чухал нөлөөтэй юм.
Зэрлэг амьтдад өвс, тэжээл тавьж өглөө
2018-01-18 15:06:45