Маргааш МАХН-ын даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилох эсэх асуудлыг Улсын дээд шүүхээр хэлэлцэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.
- Маргааш Улсын дээд шүүхээр МАХН-ын даргаар таныг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Ахиад энэ асуудал хойшлогдож магадгүй гэх мэдээлэл байна. Энэ талаар сонссон уу?
- Намын Их хурлыг зарлан хуралдуулах гурван сүбьект байдаг. Намын дарга, гүйцэтгэх товчоо, Бага хурал зарладаг. Хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө ямар нэгэн тайлбар хиймээргүй байна. Хууль бусаар гүтгэж доромжилж буй хүмүүс тайван хүлээх хэрэгтэй. Шүүхийн шийдвэр гарсаны дараа гүтгэлэг, худал мэдээлэл бүрээс нэгийг ч үлдээлгүй хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
- Таныг улсын төсвөөс зориулалтын бусаар залилангийн аргаар мөнгө авсан гэсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, төр засгийн амралт үйлчилгээний газрийн төсвөөс 18 сая 400 мянган төгрөгийг урьдчилсан байдлаар гаргаж өгөөч, дараа нь төлнө гэдэг хүсэлт өгсөн гэдэг. Энэ үнэн үү?
- Би Засгийн газраас 18 сая төгрөг аваагүй.
Т.Хулан