8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Чулуунбаатар: Шатахуун импортлогчдийн тоглоомын "БАЙ" татвар төлөгч, иргэд биш

2018-01-17 09:16:00

Монголын татвар төлөгчдийн Үйлдвэрчний эвлэл шатахууны үнийн өсөлт болон татварын нэмэгдлийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа холбооны тэргүүн онцоллоо. Мөн шатахууны үнийн өсөлт, гурван төрлийн татварын нэмэгдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үеэр Монголын татвар төлөгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Чулуунбаатараас дараах асуултад хариулт авлаа. 

-Ард түмэн чимээгүй суусныхаа төлөө өнөөдөр татвараа нэмүүлж байна-

-Танай холбоо Засгийн газар, УИХ-д ямар үндэслэлээр шаардлага хүргүүлж байна вэ?

-Монголын нийт ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Манай холбоо шатахууны үнийн өсөлт, хомсдол, татварын нэмэгдэл зэрэг иргэдийг ихээхэн бухимдалд хүргэсэн асуудлаар УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.

Шатахууны үнийн өсөлтийг урьдын төвшинд хүргэх, цаашид өсгөхгүй байх тал дээр анхаарах, хууль бус хомсдол бий болгож буй импортлогчидтой хариуцлага тооцох, шатахууны нэмэгдэлтэй холбоотойгор татвар төлөгчдөд гарсан хохирлыг арилгуулах зэрэгт шаардлага хүргүүлж, яаралтай энэ 7 хоногт арга хэмжээ авахыг шаардаж байна. 

Монгол Улсын эдийн засаг, улсын орлогын тодорхой хувийг татвар төлөгч нар бүрдүүлдэг. Шатахуун үнэ нэмэгдсэн нь энэ хүмүүсийнхээ аягатай хоол, зүсэм талхнаас хумсалж байгаа хэрэг. Энэ буруу. Бид монголын мянга мянган татвар төлөгчдийн өмнөөс дугарч байна. Зөвхөн хэдхэн хүний эрх ашиг яваад байгаа зүйл байхгүй. Монголын татвар төлж байгаа иргэн бүрийн дуу хоолой. Тиймээс шатахууны үний өсөлтөд төр засаг хяналт тавьж яаралтай хэвийн байдалд оруулахыг шаардаж байна. Нэг хоногийн дотор шатахууны үнэ өөрчлөгдөж байгаа нь иргэдээр тоглож байгаа хэрэг мөн биздээ.

Хэдхэн хүн ашиг сонирхлын тоглоом тоглож үүнийг хор хохирлыг энгийн иргэн, татвар төлөгч нар амсах ёсгүй. Товчхондоо шатахуун импортлогчдийн тоглоомын "БАЙ"  татвар төлөгч, иргэд биш. 

-Шаардлагын хариу өгөхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Шаардлагын хариуг 7 хоногийг дотор авна. Шаардлагын хариу ирэхгүй, ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол бид татвар төлөгчдийг татвар төлөхөөс түр түтгэлзэхийг уриална. Уриалж байна. Бид эх орондоо татвар төлснийхөө төлөө хохирох ёсгүй. Нийслэл хотод биш орон нутагт хүртэл татвар төлөхөөс түр түтгэлзэхийг уриална. Шаардлага хүргүүлнэ. 

-Татвар төлөхөөс түтгэлзэхээр улсын орлого, эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг нөлөө гарах нь тодорхой. Танай холбоо үүнийг бодож үзсэн үү?

-Мэдээж эдийн засгийн нөхцөл байдалд нөлөө их бага хэмжээний сөрөг нөлөө гарна. Татвар төлөгчид нь татвар төлөхгүй байна гэдэг чи орлого муудна гэсэн үг. Ийм нөхцөл байдалд хүрэхгүйн тулд төр иргэд, татварын төлөгчдийнхөө төлөө яаралтай арга хэмжээ авч, шаардлагад хариу өгч, бодит ажил хийх хэрэгтэй. Нийгмийн хамгийн чухал хэсэг бол татвар төлөгчид гэдгийг та нар ойлгох ёстой.

-Өмнө нь танай холбоо татвар төлөгчдийнхөө төлөө ямар ямар ажил хийж байсан вэ. Шатахууны үнийг өсөлтийн үеэр гэнэт гарч ирж байна гэсэн хардлага ажиглагдаж байна?  

-Шатахууны үнэ өглөө, орой, өдрийн өнгө аясаар нэмэгдэж өөрчлөгдөж байна-

-Зарим хүмүүс тэгж харж, ярьж байна. Манай холбоо зөвхөн шатахууны үнийн өсөлт дээр дугарч байгаа юм байхгүй. Өмнө нь татвар төлөгчдийнхөө төлөө олон ажил хийсэн.

Жишээ нь, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуульд дээр 6000 гаруй дарамттай, халтай зүйл заалт байсныг бид 600 болгож бууруулж өөрчилж байсан. Татварын гурван 10 хувийг батлуулахад манай холбоо ажилласан.

 Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Сүүлийн үед яагаад нам жим байсан гэхээр нэгдүгээрт монголын ард түмний төлөө тэмцдэг байгууллага их болсон. Ярьдаг хүн болон болж. Хоёрдугаарт ард түмэн болоод байгаа юм шиг яваад байна, яваад байдаг болж. Ард түмэн чимээгүй суусныхаа төлөө өнөөдөр татвараа нэмүүлж байна. Шатахууны үнэ өглөө, орой, өдрийн өнгө аясаар нэмэгдэж өөрчлөгдөж байна. Бид үүнийг одоо хараад суухгүй. Мөн иргэд та бүхэн ч харж суух хэрэггүй. Болж байгаа юм шиг амьдраад ч хэрэггүй. Нэгдэж дуу хоолойгоо нэгтэж төр засагт шаардлага хүргүүлье. Шаардая. Бид тэр хүмүүсийг сонгож гаргаж ирсэн. Бидний сонголтын ачаар төрийн сэнтийд сууцгаасан. Одоо бид үүнийхээ хариуд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулж амьдрах хэрэгтэй байна. Ийм цаг үе ирээд байна. Түүнээс биш бид хэн нэгэн намын харъялалд ороогүй, орох ч үгүй. Манай холбоонд нам бус хүн олон бий. Түүний нэг нь би.

-Та нам бус гэсэн үг үү?

-Би нам бус. Харин би татвар төлөгч. Надад монголын татвар төлөгчдийн эрх ашиг, иргэн хүний эрхийн асуудал чухал.

-Танай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жагар МАХН-ын харьяатай хүн. Тэгэхээр таны намын ард МАХН байна гэсэн хардлага гарч ирээд байна?

-Тэр тухай хувь хүний эрхийн асуудал байх. Энэ хүний нам байна уу, нам бус байна уу гэдгийг би хязгаарлах зүйл биш.

-Татварын нэмэгдэл маш буруу шийдвэр-

-Он гараад гурван төрлийн татвар нэмэгдчихлээ. Иргэд маш бухимдалтай байна. Энэ татварын нэмэгдэл дээр танай холбоо ямар байр суурьтай байна вэ?

-Энэ татварын нэмэгдэл маш буруу шийдвэр байсан. Энэ шийдвэрээр эргэж хараачээ гэсэн байр суурьтай байна. Засгийн газар энэ шийдвэрээ эргэж харах талаар ОУВС-тай ярилцана гэсэн. Тэгэхээр нөхцөл байдал юу болохыг харж байя. Гэхдээ бид татварын нэмэгдэл эсрэг байр суурьтай байна. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энэ хүнийг"СОХОР НОХОЙ ДҮЙВЭЭНЭЭР-СООТОН ХАЛТАР ЧИМЭЭНЭЭР гэж яаж олож хэлэвээ,үнэхээр ийм их санаа зовсон юм бол ноднингоос хойш,дуугарахгүй яасан юм бэ?
2018/01/17 66.181.189.130
zochin
http://epmoney.club/9706408115236/?rstr=230 interneteer mungu oloh hylbar arga tanaas yuch shaardahgvi internet bhad l boloo ta ajil hiij mungu olooroi
2018/01/17 27.123.212.140
зочин
За за энэ ч сохор нохой дүйвээнээр гэгчээр илүү дутуу сандал ширээ.тав арван төгрөгийн төлөө татвар төлөгчдийн нэрийг барьж ажил хийсэн болж харагдахыг хүсэгчдиин мөрөөдөл л байна
2018/01/17 150.129.142.17
  • Recent
  • Most Read
  • Most Comment