8o
Улаанбаатар хот
mobile menu

Үл мэдэгдэх шингэн ууж, хордсон иргэдийн биеийн байдал сайжирчээ

2018-01-17 09:12:00

Дорнод аймгийн Гурванзагал сумын Цавт гэх газарт энэ сарын 11-ний өдөр 10 иргэн нэр нь үл мэдэгдэх шингэн ууж, хордсон харамсалтай хэрэг гарсан.
Архинд хордсон дуудлагын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний яаралтай түргэн тусламжийн баг Дашбалбар суманд ажиллаж, өвчтнүүдийг БОЭТ-д шилжүүлэн, эрчимт эмчилгээ хийсэн. Дуудлага ирсэн өдөр  Улаанбаатар хотын харьяат 47 настай иргэн Т Дашбалбар сумын эмнэлэгт зүрх нь зогссон байдалтай хүргэгдэн ирж нас барсан, нэг иргэний биеийн байдал хүнд, найман иргэн хордлогын шинжтэй эмчлүүлж байсан. Харин өчигдрийн байдлаар биеийн байдал хүнд байгаа нэг иргэнийг эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа аж. Харин бусад найман иргэний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл