8o
Улаанбаатар хот
mobile menu

Ноолуур ханш 70 мянган төгрөгт хүрэв

2018-01-16 17:45:00

 

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2017 оны арваннэгдүгээр сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Говь-Алтай, Увс, Ховд болон Баянхонгор аймагт хамгийн бага буюу 25.0 мянган төгрөг, Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 40.0 мянган төгрөг байгаа аж.

Адууны ширний дундаж үнэ Говьсүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ болон Дорнод аймагт хамгийн бага буюу 17.0 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 25.0 мянган төгрөг, бусад аймагт 19.5-23.0 мянган төгрөг байна. Ямааны нэг килограмм цагаан ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн бага буюу 40 мянган төгрөг, Дорноговь аймагт хамгийн өндөр буюу 70 мянган төгрөгт хүрчээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment