8o
Улаанбаатар хот
mobile menu

100 гаруй иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсэхийг шалгасан байна

2018-01-16 17:22:38

Энэ сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар зэрэг байгууллагатай хамтран нийслэлд нууцаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, шалгаж эхэлснээ мэдээлэв.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар Баянгол дүүргийн нутагт автомат тоглоомын газар ажиллуулж байсан хүмүүсийг илрүүлж, орлогын мөнгө, төлбөрийн карт зэргийг хураан авчээ. Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан "Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан" хэд хэдэн зөрчил илрүүлэн, тухайн тоглоомын газруудаар үйлчлүүлж байсан 21-50 насны 100 гаруй иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсэхийг шалгасан байна. Харин мөрийтэй тоглож байсан хүмүүсийн хэнээс ч мансууруулах бодис илрээгүй гэж албаныхан мэдээлэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл