8o
Улаанбаатар хот
mobile menu

Элэгний C вирусийн шинжилгээг сумандаа хийлгэдэг боллоо

2018-01-16 17:18:31

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зарим аймаг, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагыг дэвшилт тоног төхөөрөмжөөр хангалаа. Тодруулбал, ЭМЯ, ДЭМБ-ын тусламжаар нийт 114.4 сая орчим төгрөгийн үнэ бүхий LD-3100 загварын 97 центрифуг төхөөрөмж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлд өчигдөр хүлээлгэн өгөв. Уг тоног төхөөрөмж нь цус болон биеийн бусад шингэнийг шинжлэх дээж ялгах зориулалттай бөгөөд нэг удаад 24 сорьц ялгах автомат тохиргоотой, хамгийн сүүлийн үеийн загварынх аж. ДЭМБ-аас шинэ дэвшилт тоног төхөөрөмж өгснөөр иргэд орон нутагтаа шинжилгээ өгч, зардал чирэгдэл багасна

ДЭМБ, Солонгосын Олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг хөгжүүлэх нь” төслийг ЭМЯ хэрэгжүүлж буй. Эл төслийн хүрээнд 2017 онд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгаас тус бүр нэг сум, Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс Өрхийн эрүүл мэндийн нэг төв сонгон, нийт 23 нэр төрлийн 310 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, 45 эмч, мэргэжилтнийг сургасан байна. Тэгвэл өчигдөр Увс, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн төвд 52 сая төгрөгийн үнэ бүхий “GeneXpert” тоног төхөөрөмж олголоо. Ийм төхөөрөмжтэй болсноор орон нутагт сүрьеэгийн төгс оношилгоо, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх боломж бүрдэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment