8o
Улаанбаатар хот
mobile menu

Үл мэдэгдэх шингэнд хордсон хүмүүс техникийн спирт уусан байх магадлалтай байна

2018-01-16 13:42:19

:Дорнод аймгийн Чулуунхороот суманд нэгдүгээр сарын 11-нд үл мэдэгдэх шингэн уусан есөн хүний биеийн байдал муудаж нэг иргэн амиа алдсан. Есөн хүний тавынх нь бие харьцангуй сайжирсан учраас өчигдөр эмнэлгээр гаргажээ. Харин эмнэлэгт байгаа дөрвөн хүний нэг нь эрчимт эмчилгээний тасагт, нөгөө гурав нь энгийн тасагт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа юм байна. 

Хордсон иргэд 32-51 насны хүмүүс бөгөөд Дорнод аймгийн Чулуунхороот сумын малчин болон Улаанбаатар хотын харьяат, тухайн орон нутагт туслах ажил эрхэлж байсан хүмүүс ажээ. Одоогоор тэдний хордсон шингэн юу болохыг нарийвчлан тогтоогоогүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторид иргэдийн уусан шингэнийг шинжилж байгааюм байна.Зарим мэдээллээр хүмүүс техникийн спирт хэрэглэсэн байж болзошгүй гэнэ. Хэргийг харьяаллын дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочиkkkkkkkн
A an tegeed uhen biz yamar hucheer uulgasan bish
2018/01/16 217.172.229.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment