8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндөр хүчдэлийн төмөр бетон хийцэд дарагдаж нас баржээ

2018-01-16 12:30:14

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн эцэст иргэн Э /35 настай, эрэгтэй/ 3 метрийн гүн нүхэнд унаж, өндөр хүчдэлийн төмөр бетон хийцэд дарагдсан байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр /01.15/-ийн 16:20 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай 16:50 цагт очиж, шөнийн 01:00 цаг хүртэл ажиллан цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл