8o
Улаанбаатар хот
mobile menu

LIVE: “Магнай трейд” компанийн эрхийг цуцлах санал хүргүүлнэ

2018-01-16 11:02:00

ШӨХТГ-аас шатахууны үнийг тойрсон асуудлаар мэдээлэл хийж байна. Тус байгууллагаас нефть импортлогчдыг шатахууны үнээ үндэслэлгүй нэмсэн учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгдсэн билээ. 

Хэвлэлийн хурлын эхэнд ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Улс орон даяар бензин шатахууны хомсдол үүсч, иргэд хэрэглэгчдийн дунд бухимдал үүссэн байна. Хомсдол үүссэн тохиолдолд Засгийн газраас хязргаалалт хийж болно гэсэн хууль байдаг. Жил бүр аж ахуйн нэгжүүд байсхийгээд л үнээ нэмнэ гэдэг, тиймээс өнгөрсөн онд бид тус ААН-үүдийг дуудаж уулзаж, зөвлөмж өгсөн.

Нэгдүгээрт, зохиомол бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, бараа бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцохүй байх. Бид зөвлөмж, шаардлага тавьсаар байтал нефть импортлогч компаниуд хоёр ч удаа энэ алдааг гаргалаа. Нэгдүгээр сарын 9-ний байдлаар гурван компани хомсдол үүсгэсэн алдаа гаргасан. Тиймээс тус байгууллагуудын эрхийг түдгэлзүүлэх болж байгаа юм.

Хоёр удаа давтан алдаатай үйлдэл хийсэн учраас Магнай Трейд компанийн эрхийг цуцлах саналыг УУХҮЯ-нд манай байгууллагаас хүргүүлж байна. Шийдвэрийг УУХҮЯ-аас гаргана. Магнай Трейд, Тэс Петролеум, Петровис компаниудыг шалгаж байгаа" гэв .

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Zuv,zuv
2018/01/16 43.242.243.152