8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй алга болсон иргэнийг хайж байна

2018-01-16 10:10:27

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Буга багийн “Их хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/ тус сумын харьяат иргэн О /23 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 01.10-ны өдөр Өлгий сумын төвөөс Бугат сумын төвд гэртээ харих гэж яваад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 12-ны өдрийн 14:43 цагт хүлээн авч, 01.14-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашин, сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, нэг автомашин, орон нутгийн 34 иргэн, 4 автомашин, нийт 44 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр Өлгий сумын төвөөс “Их хөндий” гэдэг газар хүртэл 800 метрийн өргөнтэйгээр 18 км газар явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Үйл ажиллагааны явцад үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 18:20 цагт түр зогсоож, өнөөдөр / 2018.01.15/ өглөөний 10:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл