8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд аймагт долоон настай хүү усанд осолджээ

2018-01-15 18:20:00

Ховд аймагт долоон настай хүү усанд осолдсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар малчин Б-гийн хүү Б /7 настай, эрэгтэй/ энэ сарын 14-ний өдрийн 13:00 цагт “Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж, осолджээ.

Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн таван алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 29 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл