8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Нефть импортлогчдод эрүү үүсгэж,  ХХААХҮЯ-нд яаралтай үүрэг өгсөн өдөр

2018-01-15 18:40:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Нефть импортлогчдод эрүү үүсгэлээ

“НИК” компанийн удирдлага шатахууны хангамж, үнийн талаар мэдээлэл хийхдээ А-95, 98 шатахууны үнийг литр тутамд 250-300 төгрөгөөр нэмснээ хүлээн зөвшөөрч байгаагаа зарлалааЗасгийн газар Онцгой албан татварын хэмжээг бууруулахгүй бол нэмэгдсэн үнээр зарахаас өөр аргагүй гэж мэдэгдэж.

Харин тэднийг дур мэдэн үнэ нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг хөндсөн гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үзэж прокурорын байгууллагад хандсан байна. Энэ нь тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах үндэслэл байна гэсэн үг юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар мөн “Шунхлай”, “Магнай трейд”, “Петровис”, “Тэс петролиум зэрэг хэд хэдэн компанид торгууль ногдуулсан мэдээ цахим ертөнцөд тараад байна.

Сүүлд авсан мэдээллээр бол шатахууны үнэ буурах эсэх талаар хэлэлцдэг зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдан нэгдсэн шийдвэр гаргах бололтой.Нийгмийг бухимдуулж, бужигнуулсан энэ асуудал хэзээ нэг талдаа гарч, боломжит хувилбараар шийдэгдэх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд асар их байнаЕр нь үеийн үед төр, засагт тунирхаж, татаас өгөхгүй бол үнэ нэмэхээс аргагүй гэж тулган шаардаж, санасандаа хүрсээр байгаа импортлогч аж ахуйн нэгжүүдийг цаашид давраасан хэвээр байх уу гэдэгт онцгой анхаарах цаг нэгэнт болжээ.  

Д.Загджав: Тэр бол Д.Сумъяабазар сайдын байр суурь

-БИ ДЭД САЙДЫН, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА-

Уул уурхайн дэд сайд П.Загджав яг одоо Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийж байна.  Тэрбээр "Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлыг би илэрхийлж байна.  Би "Рио Тинто" компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. Энэ талаар удаа дарааллан мэдээлэл хийсэн. Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирсэн. Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Оюутолгой компажи жилдээ  5-6 тэрбум төгрөгийг хөрөнгө олсон ч 1 тэрбумыг эх орондоо оруулж  байна. Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр босгосноос өөр зүйл хийхгүй байна. Яагаад Ханбогд сумыг хот болгож болохгүй байгаа юм бэ. Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ. Тэд 5-6 тэрбум ам.доллар босгочихоод 1 тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна. Зээл зээлийн хүү буурахгүй, цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, татвар нэмэгдсэн,  агаар орчны бохирдол ажилгүйдэл ядуурал, хуучирсан зам тээвэр, дэд бүтэт зэрэг маш олон асуудлыг шийдвэрлэх шаарлагатай байна. Улс орныхоо нийгэм эдийн засгийг байдлыг нэмэгдүүлж, ард түмнийхаа амьдрал аж ахуйг сажруулах зүйтэй байна. Энэ миний байр суурь, Уул уурхайн дэд  сайдын байр суурь" гэсэн юм. 

Сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө. 

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр таны дүү Риотинтой компаний туслан гүйцэтгэгч гэсэн яриа гараад байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Би гурван дүүтэй. Нэг нь уул уурхайн компанид ажилладаг. Хоёр нь хувийн хэвшил ажилладаг. Манай дүүгийн компаниы "Рио тинто"-ийн туслан гүйцэтгэгц байсан гээд байх юм. Манай дүүд ийм компани байсан талаар би мэдэхгүй.   

-Таны энэ мэдэгдэл хувийн байр суурь уу яамны байр суурь уу?

-Энэ бол Монголын улсын уул уурхайн дэд сайдын албан ёсны мэдэгдэл. Мөн  ард түмний өмнөөс хийж байгаа юм. Энд дурдсан бүх зүйл бүгд баримттай. 

-Уул уурхайн сайд Д.Сумъяабазар тантай хариуцлага тооцно гэж мэдэгдсэн?

-Оюутолгой компани монголын баялгыг ашиглахдаа хилийн чандаас удирдаж байна. Миний ярьсан бүхэн үнэн, бодит, баримттай зүйл. 

-Таныг Засгийн газраас өөр байр суурь илэрхийлсэн. Хэрвээ дахин хувийн тоглолт хийж тусдаа мэдэгдэл хийсээр байвал таныг огцруулах асуудлыг хөндөнө гэж Д.Сумъяабазар сайд хэлсэн. Та Д.Сумъяабазар сайдын энэхүү мэдэгдэл ямар хариу хэлэх вэ? 

-Тийм асуудал байхгүй. Тэр бол Д.Сумъяабазар сайдын байр суурь байх. Харин би Монгол Улсын эрх ашгийн өмнөөс, өөрийнхөө л байр суурийг илэрхийлж байна.

Ц.Пүрэвхүү: Н.Цэрэнбат сайд хийсэн мэдэгдэлдээ хариуцлага хүлээж огцрох ёстой

“Утаа эсрэг ээж аавуудын” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүүтэй ярилцлаа.

-“Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо” байгуулагдаж нийгэмд дуу хоолойгоо хүргэсээр нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийсэн ажлаасаа яриагаа эхлүүлье?

-Манай байгууллага 2012 эхээр танилцаад 2017 нэг сарын 5-нд онд албан ёсоор байгууллагын гэрчилгээ авсан. Түүнээс хойш агаарын бохирдол утааны асуудлаар хэд хэдэн жагсаал байгуулсан. Нийтдээ 6 удаа жагсаал зохион байгууллаа. Өнгөрсөн жил жагсаал хийсний дараа гэр хорооллоор явж ажиглалт хийсэн.

Бид нийслэлийн 6 дүүргийн гэр хороолллын зургаан сургуулийн 2000 гаруй хүүхдүүдэд утааны хор хөнөөл, түүнээс хэрхэн сэргийлэх талаар хичээл заасан. Нэг ангийн сурагчдийн 10-15 хувь нь маск зүүсэн гэж хариулсан. Энэ нь бараг зүүдэггүйтэй адил.

Нийслэлийн боловсролын газартай хамтраан сургуулийн багш нарт хичээлээ видео хэлбэрээр бэлтгэж өгсөн. Энэ хичээл заах төслийг Тайваны хүүхдийн сан санхүүжүүлсэн. Монголын эмэгтэйчүүдийн сангийн санхүүжилтээр агаарын бохирдлыг улмаас охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнддийн хохирлын хэмжээ, тоо баримтыг нэгтгэсэн нөлөөллийн ажил хийлээ. 

Энэ ажлыг хийгээд явж байхад манай улс утаатай байсан утаагүй байсан ч нийт хүн амд ноогдох эмнэлгийн хүртээмж байх ёстой тооноосоо бага байсан.

Ингэхээр өвөл утаанаас болж өвсөн хүүхдүүдэд эмнэлгийн хүртээмж багаас үүдэн өвчлөл нэмэгдэх хүндрэх, хатгаа болох гээд маш олон сөрөг нөлөө бий болж байна. Манай улсад хатгаа өвчнөөр хүүхдүүд нас бардаг.Өндөр хөгжилтэй орнуудад хатгаа өвчнөөр хүүхэд нас бардаггүй. Ийм ойлголт байхоо больсон. Тийм учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийн сангийнхан манай улсад хатгааны вакцин хөнгөлттэй үнээр олгох ажил дээр тусалж байна. Засгийн газрын дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн байгууллага болсон манайх. Хорооны үйл ажиллагаад оролцоод явж байна. Энэ хороо хөтөлбөрөө ахин сайжруулж батлах, хэрэгжилтэд сайн хяналт тавих зэрэг асуудалд хяналт тавьж ажиллаж байна. Гэхмэтчилэн маш олон  үйл ажиллагаа явуулж байна.   Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

Утааны эсрэг УТААГҮЙ ЗУУХ "СЮРПРИЗ"

Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлэхээр өнөөдөр тус улсыг зорилоо. Тэрбээр тус айлчлалаас ирээд Засгийн газрынхаа 100 хоногийн ажлын тайланг иргэд, олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Тэрбээр энэ 100 хоногт “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн, Чингис бондын өрийг дарсан гэх мэт ажил хийснээ л дурдах байх. Ер нь бол У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногт тодорхой, дорвитой ажил хйисэнгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал өнөөдөр ч маргаантай байгаа бол Чингис бондын өрийг өрөөр дарсан шүү дээ.

Түүний танхимын сайд нар бол бүр ч хийсэн ажилгүй. Зарим нэг албаны уулзалт, танилцах ажлаас өөрөөр тэд гялтайх ганц ч ажил хийгээгүй харагдаж байна.  100 хоногт хийсэн ажлаа дүгнээдэх гэвэл юугаа ярьж хуйхаа маажина гэдэг шиг л зүйл болох байх.

БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ 100 ХОНОГТ ЯМАР АЖЛУУД АМЖУУЛАВ

Манай сайт яамдын 100 хоногт амжуулсан ажлыг цувралаар танилцуулах гэж байна. Цувралыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас эхлүүлье. Тэрбээр энэ 100 хоногт ямар ажил амжуулав.

Тус яам 2018 он гарчихаад байхад 2016 оны зорилготойгоо шинэ оныг угтжээ.

Тус яамны вэб сайтад сайдыгаа доорх ажлуудыг хийсэн гэж мэдээлжээ. 

1.   21 АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГСӨН
2. БОГДХАН УУЛЫН ЯВГАН АЯЛЛЫН ЧИГЛЭЛҮҮДИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИШИГ БОЛОХООР ИЖ БҮРЭН ТОХИЖУУЛНА ГЭЖ МЭДЭГДСЭН /Д.Оюунхорол сайдын үед хэрэгжиж эхэлсэн ажил/
3. УЛААНБААТАР ХОТОД БАЙРЛАЖ БУЙ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫНХАА АЖИЛТНУУДТАЙ УУЛЗсан
4. БОГИНО ХУГАЦААНД 1 САЯ ЖУУЛЧИН ТАТАЖ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОРЛОГЫГ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ БОЛОМЖТОЙ гэж мэдэгдсэн
5. СХД-ИЙН ГЭР ХОРООЛЛЫН БҮСЭД АЖИЛЛАсан
 6. БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫГ КАМЕРААР ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖ, БАРИМТЖУУЛАХ НӨХЦӨЛ БОЛОЛЦООГООР ХАНГАНА гэж мэдэгдсэн
7. БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД БАРТААТ ЗАМЫН МОТОЦИКЛЬ ГАРДУУЛСАН

Түүний 100 хоногт хийсэн ажлаас гялтайх долоон ажлыг онцолвол энэ. Үүнээс үзвэл түүнд гарт баригдаж, нүдэнд үзэхдэх нэг ч олигтой ажил хийгээгүй байна. Байгаль орчин хамгаалах аялал жуулчлал хөгжүүлэх дорвитой ажлын суурь эхлэлийг ч тавиагүй байгаа юм. Хамгийн сүүлд утааг бууруулах чиглэлээр ажил хийхээр болсноо мэдэгдсэн нь олны талархлыг хүлээх нь бүү хэл дургүйг нь хүргээд байна. Тодруулбал тэрбээр зуух тарааж байж утаатай тэмцэнэ гэж мэдэгдсэн нь иргэдийн зовлонгоор тохуурхсан зүйл болоод байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 ХХААХҮЯ-нд яаралтай үүрэг өглөө

Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.01.15) өвөлжилт болон малын гоц халдварт өвчний мэдээлэлтэй танилцаж, Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд яаралтай үүрэг өглөө. 

Тэрбээр нэн тэргүүнд шүлхийн голомт бүхий аймаг, сумдад хорио цээрийн дэглэмийг чангатгах, хүн мал, машин техникийн хөдөлгөөнийг хязгаарлан халдвар тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, иргэд болон холбогдох байгууллагуудыг мэргэжлийн заавар зөвлөмж, удирдлагаар хангаж ажиллахыг ОБЕГ-т даалгалаа.

Мөн ОХУ-аас эхний ээлжинд 1 сая тун вакцин яаралтай худалдан авахыг ХХААХҮЯ-нд үүрэг болголоо.ОБЕГ болон ХХААХҮЯ-наас хамгийн сүүлд авсан мэдээллээр, манай орны 10 аймгийн 55 сум цагаан зудтай, 8 аймгийн 45 сум цагаанаар зудархуу байна.

2017-2018 оны өвөл, хаврын болзошгүй хүндрэлд зориулан төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн улсын нөөцөөс шаардлагатай өвс, тэжээлийг цас, зуд хүндэрч мал тэвээргээ алдахаас урьтан малчдын гарт хүргэх саналаа Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж, шийдвэрлүүлэхээр боллоо.  

“Цалинтай ээж” тэтгэмжийг энэ сарын 20-оос олгоно

Засгийн газраас “Цалинтай ээж” хөтөлбөрийг 2018 оны эхнээс хэрэгжүүлэхээр болж, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөсөн билээ.“Хөтөлбөрт улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч буй 135 мянган эх хамрагдахаар тооцоолж, нийт 81 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоогоор 100 орчим мянган ээж харьяа хорооны халамж хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлээд байна. Нэгдүгээр сарын тэтгэмжийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн олгох юм байна. “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгох юм.

Хүчингийн хэрэгт нэр холбогдсон Б.Дашзэвэгийн шүүх хурал 17-нд болно

Монгол улсын  Соёлын гавьяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэрэгт холбогдож шалгагдаж байгаа. Саатуулагдан шалгагдаж байсан Б.Дашзэвэг гуайн  бие муудаж батлан даалтад гарч гадуур байцаагдаж байгаа аж.  Өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Тэгвэл түүнийг гэм буруутай эсэхийг энэ сарын 17-ны өдөр буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх юм байна.

Түүнийг  Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс  Бизъяагийн Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрийг сонсоод байсан юм.

Техникийн шингэнээс балгасан хүмүүсийг хяналтад авчээ

Энэ сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын Цавт хэмээх газар өвөлжиж буй нэгэн айлд таван иргэн үл мэдэх шингэн ууж хордсон хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн. Тус хордсон хүмүүсийн нэг нь  тус сумын эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Харин бусад хордсон иргэнийг Дорнод аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж.

Талийгаач Т нь тус аймгийн Чулуунхороот сумын иргэний хүсэлтээр мах ачихаар нэгэн иргэний хамтаар очсон байна. Бэлтгэсэн махаа ачих үеэр нутгийн иргэдтэй хамт архи ууж, улмаар техникийн спирт /антифриз/ уусан байж болзошгүй хэмээн албаныхан мэдээлсэн байна. Одоогийн байдлаар тус аймгийн цагдаагийн газрын зүгээс хордсон иргэдийн уусан шингэнийг шинжлүүлэхээр лабораторид илгээжээ. Тус техникийн шингэнээс балгасан гэх бусад хүнийг хяналтад авч, хордлого тайлах эмчилгээг цаг алдалгүй хийж байна. Дээрх аймгийн эмнэлэг Эрүүл мэндийн яамнаас болон Хордлого судлалын үндэсний төвөөс өгсөн зааварчилгааны дагуу эмчилгээг хийж гэнэ.

"А-95, 98 шатахууны үнэ 110-150 төгрөгийн өөрчлөгдсөн" гэв

Сүүлийн үед шатахуун импортлогч компаниуд зохиомлоор хомсдол үүсгэж байна гэх шүүмжлэл маш их гарч байгаа энэ цаг үеэд Шатахуун импортлогчдын холбооноос мэдээлэл хийлээ. Мэдээлэлийн эхэнд  “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат "ОХУ-аас импортолж байгаа нефтийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долдугаар сараас эхлэн 130-156 ам.доллараар нэмэгдсэн. Импортын үнийн өсөлт 21-25 хувь өссөн, түүхий нефтийн үнэ 70 сая ам.долларт хүрсэн. Энэ бүх нөхцөл байдлаас үүдэж шатахууны нэгж үнэ алдагдалтай болсон. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш импортлогч компаниуд үнээ нэмээгүй. Шатахууны үнийн асуудлаар  холбогдох яам, Засгийн газарт хүргүүлсэн боловч зохицуулалт хийхгүй байгаагаас нэг литр тутамд 250-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Үнийн зөвлөл хуралдуулах, арга хэмжээ авах шаардлагуудыг удаа дараа өгснөөс нь ийм байдалд хүрлээ. Онцгой албан татварын хэмжээ 190-280 мянган төгрөгөөр нэмэгдсэн"  гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Мөн өргөн хэрэглээний А-92, А-80, дизель түлш зэрэг шатахууны үнэ нэмэгдээгүй,  А-95, 98 зэрэг шатахуун буюу тансаг хэрэглээний шатахууны  үнийг 110-150 төгрөгийн өөрчлөлт оруулсан. Энэ нь алдагдалгүй түвшинд хүрсэн нэмэгдэл биш гэдгийг онцолсон юм. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hi
shunhlai 92 1950 zarj bn dari eh salbar
2018/01/15 103.10.21.75
Тулгаа
Боль боль Загджаваа. Өөр хэрэгТэй юманд оюун ухаанаа зар
2018/01/15 66.181.161.108