8o
Улаанбаатар хот
mobile menu

Нефть импортлогчдод эрүү үүсгэлээ

2018-01-15 16:34:00

“НИК” компанийн удирдлага шатахууны хангамж, үнийн талаар мэдээлэл хийхдээ А-95, 98 шатахууны үнийг литр тутамд 250-300 төгрөгөөр нэмснээ хүлээн зөвшөөрч байгаагаа зарлалаа. Засгийн газар Онцгой албан татварын хэмжээг бууруулахгүй бол нэмэгдсэн үнээр зарахаас өөр аргагүй гэж мэдэгдэж.

Харин тэднийг дур мэдэн үнэ нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг хөндсөн гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үзэж прокурорын байгууллагад хандсан байна. Энэ нь тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах үндэслэл байна гэсэн үг юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар мөн “Шунхлай”, “Магнай трейд”, “Петровис”, “Тэс петролиум зэрэг хэд хэдэн компанид торгууль ногдуулсан мэдээ цахим ертөнцөд тараад байна.

Сүүлд авсан мэдээллээр бол шатахууны үнэ буурах эсэх талаар хэлэлцдэг зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдан нэгдсэн шийдвэр гаргах бололтой.Нийгмийг бухимдуулж, бужигнуулсан энэ асуудал хэзээ нэг талдаа гарч, боломжит хувилбараар шийдэгдэх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд асар их байна. Ер нь үеийн үед төр, засагт тунирхаж, татаас өгөхгүй бол үнэ нэмэхээс аргагүй гэж тулган шаардаж, санасандаа хүрсээр байгаа импортлогч аж ахуйн нэгжүүдийг цаашид давраасан хэвээр байх уу гэдэгт онцгой анхаарах цаг нэгэнт болжээ.          

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hi
shunxlai petrowis erhiig ni tsutsal
2018/01/15 103.10.21.75
орхон
стратегийн онцгой бүтээгдэхүүнийг төр мэдэлдээ авах хэрэгтэй. эднийг монгол улсын эдийн засаг тусгаар тогтнолын эсрэг хийсэн гэмт үйлдлээр хуулын дагуу шийдэх
2018/01/15 202.9.40.209
Сэтгэл нэгт монгол
Төр зангаргаа харуулах цаг болсон. Төрийн түшээ нараа зоригтой шийдвэр гаргаач, ард түмэн чинь ард чинь хамгаална. шүү
2018/01/15 202.179.3.178
Сэтгэл нэгт монгол
Тусгай зөвшөөрөл, бусад хөнгөлөлтийг нь цуцалж монгол улсаа гэсэн сэтгэлтэй бизнесменүүдэд өгөх хэрэгтэй тэр бумтангуудыг хоослох хэрэгтэй
2018/01/15 202.179.3.178
Baagii
Delxiin zax zeeldeer shatxyynii vne byygaad neg wariel n 25 $ bolston baixad ard tvmnii tatvariin mungnuuc asar ix xunglult avch baican ene xvmvvciig boldog bol odoo byydaj alax xeregtei
2018/01/15 182.160.38.109
амархаан
Эргдэнэтийг барьцаалсан Жастын Батхүүгээс шатахууны колонкуудыг нь төрд аваад төрийн мэдлийн колонкуудтай болчихооч тэгээд хувийн хэвшлийнхнээс хямдхан зараад л дуусааа Амархан байгаа биз
2018/01/15 66.181.182.10
Zochin
Odoo yarih zvil zuvhun zuvshuurultui ni hatuu yarij tsutslaad deer ni arga hemjee avah hereg bn daa.
2018/01/15 202.55.183.242
Сү
Удаа дараалан иймэрхүү дарамт үүсгэж бгаа тул төр зөвшөөрлийг нь цуцлах нь хамгийн зөв шийдвэр болно
2018/01/15 122.201.24.186