8o
Улаанбаатар хот
mobile menu

Завхан голын эх, Хүрэн бэлчирт шөнөдөө 40-45 градус хүрч хүйтэрнэ

2018-01-15 16:12:31

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээг гаргалаа.

30 жилийн дунджаар Монгол орны цаг агаар хамгийн хүйтэн байдаг Дархадын хотгор, Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Сэлэнгэ, Халхголын сав газраар сарын дунджаар 26-32 градус хүйтэн байдаг. Харьцангуй дулаан байдаг Баянхонгорын өвөр говь, Өмнөговь, Дорноговийн нутгаар 12-18, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байдаг.

Увсын зүүн хойд хэсэг, Завханы хойд хэсэг, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1 градус хүйтэн байх төлөвтэй. Төвийн аймгуудын нутгаар Булганы зүүн, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градусаар хүйтэн байна.

Нэгдүгээр сарын хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. энэ үеүдэд салхи шуургатай, үүнийг дагаад хүйтэн байх төлөвтэй.

Дархадын хотгор, Увс нуур, Идэс, Тэс голын сав газар, Завхан голын эх, Хүрэн бэлчирт шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус хүйтэн байх төлөв ажиглагдаж байна. Харьцангуй дулаан байдаг говийн аймгуудын нутгаар энэ хүйтрэлтийн үеэр ялангуяа нутгийн хойд хэсгээр Дундговийн нутгаар шөнөдөө 30-35 градуст хүрч хүйтрэх төлөвтэй гэж мэдээллээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл