8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн нефть импортлогчдыг шалгуулахаар прокурорт ханджээ

2018-01-15 15:53:27

Сүүлийн үед шатахуун импортлогч компаниуд зохиомлоор хомсдол үүсгэж байна гэх шүүмжлэл маш их гарч байгаа энэ цаг үеэд Шатахуун импортлогчдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийсэн. Мэдээлэлийн эхэнд  “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат "ОХУ-аас импортолж байгаа нефтийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долдугаар сараас эхлэн 130-156 ам.доллараар нэмэгдсэн. Импортын үнийн өсөлт 21-25 хувь өссөн, түүхий нефтийн үнэ 70 сая ам.долларт хүрсэн. Энэ бүх нөхцөл байдлаас үүдэж шатахууны нэгж үнэ алдагдалтай болсон. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш импортлогч компаниуд үнээ нэмээгүй. Шатахууны үнийн асуудлаар  холбогдох яам, Засгийн газарт хүргүүлсэн боловч зохицуулалт хийхгүй байгаагаас нэг литр тутамд 250-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Үнийн зөвлөл хуралдуулах, арга хэмжээ авах шаардлагуудыг удаа дараа өгснөөс нь ийм байдалд хүрлээ. Онцгой албан татварын хэмжээ 190-280 мянган төгрөгөөр нэмэгдсэн"  гэсэн мэдээллийг өгсөн юм.

Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/  А-95, 98 төрлийн нано шатахууныхаа үнийг нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн нефть импортлогчдыг шалгуулахаар прокурорт ханджээ. Ингэснээр тэдэнд  хэрэг үүсгэж, шалгах юм. Мөн “Шунхлай”, “Сод монгол”, “Магнай трейд”, “Петровис”, “Тэс петролиум” гээд нэр бүхий хэд хэдэн компанид тав хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл