8o
Улаанбаатар хот
mobile menu

Булган аймагт малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ

2018-01-15 14:00:19

Булган аймгийн Рашаант сумын 2 ба 3-р багийн нутаг буюу сумын төвд малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ. Рашаант сумын Засаг даргын 2018 оны 01 сарын 11-ны өдрийн А/05 хорио цээрийн дэглэм тогтоох тухай захирамжаар сумын хэмжээний бүхий л хөдөлгөөнийг хориглосон байна.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн 13 өрхийн 81 үхэр тус өвчнөөр халдварлажээ. Аймгийн Онцгой байдлын газраас 7 албан хаагч, хоёр автомашинтай очиж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. 

Орхон, Хишиг-Өндөр сумаас тус бүр гурван дүйцүүлэх цэргийн албан хаагч, Рашаант сумаас 4 иргэн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Музейгээс тус бүр нэг пургон автомашиныг дайчлан тус өвчний голомтод ажиллаж байна. Шүлхий өвчний дэгдэлтийг зогстол хорио цээр үргэлжилэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл