8o
Улаанбаатар хот
mobile menu

Техникийн шингэнээс балгасан хүмүүсийг хяналтад авчээ

2018-01-15 13:43:29

Энэ сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын Цавт хэмээх газар өвөлжиж буй нэгэн айлд таван иргэн үл мэдэх шингэн ууж хордсон хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн. Тус хордсон хүмүүсийн нэг нь  тус сумын эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Харин бусад хордсон иргэнийг Дорнод аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж.

Талийгаач Т нь тус аймгийн Чулуунхороот сумын иргэний хүсэлтээр мах ачихаар нэгэн иргэний хамтаар очсон байна. Бэлтгэсэн махаа ачих үеэр нутгийн иргэдтэй хамт архи ууж, улмаар техникийн спирт /антифриз/ уусан байж болзошгүй хэмээн албаныхан мэдээлсэн байна. Одоогийн байдлаар тус аймгийн цагдаагийн газрын зүгээс хордсон иргэдийн уусан шингэнийг шинжлүүлэхээр лабораторид илгээжээ. Тус техникийн шингэнээс балгасан гэх бусад хүнийг хяналтад авч, хордлого тайлах эмчилгээг цаг алдалгүй хийж байна. Дээрх аймгийн эмнэлэг Эрүүл мэндийн яамнаас болон Хордлого судлалын үндэсний төвөөс өгсөн зааварчилгааны дагуу эмчилгээг хийж гэнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл