8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын бүлэг шатахууны үнийн асуудлыг хэлэлцэж байна

2018-01-15 12:38:23

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны “Б” танхимд болж байна. Тус хуралдаанаар агаарын бохирдлын тухай хэлэлцэж буй аж. Энэ асуудалтай холбогдуулж нийслэлийн удирдлагууд тус бүлэгт мэдээлэл өгөх юм байна. 

Үүнээс гадна шатахууний үнийн нэмэгдлийн талаар ярилцах аж. Нефть импортлогчдын зүгээс дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн, Засгийн газар  шатахуунд ногдуулдаг ОАТ-ыг хоёр үе шаттай нэмэгдүүлснээр борлуулж байгаа шатахуунаасаа дунджаар 250-300 төгрөгийн алдагдал хүлээх болсон тул үнэ нэмэхээс аргагүй нөхцөл байдал үүслээ гэдгээ мэдэгдээд буй. 

Засгийн газрын зүгээс одоогоор ямар нэг зохицуулалт хийгээгүй байна. Уул уурхайн яамнаас шатахууны нөөц хэвийн байгаа гэж байгаа боловч шатахуун импортлогчид нөөц багассан гэж буй. Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нефть импортлогчдын тайлбар үнэ бодитой эсэхийг тодруулахаар судалгаа хийж буй. Энэ хугацаанд нефтийн үнийг дур мэдэн өсгөвөл тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн. Гэвч зарим шатахуун түгээх станцад авто бензин тасалдаад байгаа. Иймээс бүлэг энэ асуудлыг хэлэлцэхээр болжээ. 

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдахгүй, ирэх лхагва гариг буюу нэгдүгээр сарын 17-нд хуралдах аж. Бүлгийн гишүүдээс зарим нь орон нутагт ажиллаж байгаа тул дээрх зохицуулалтыг хийжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цнд
Бүрэн бүрэлдэхүүнээрээ зайгаа тавьж өгөөд зайлцгаа. Үүрд баяртай
2018/01/15 66.181.160.48
zev
Yank gej daldganahaar ingediin tednees yaj salhav gej delhii dayar shanalj baihad.2hurshiin zanaand orcloo. Baidal ulam muudna. Ebe bayr mi giin bodlogo bieljiin.
2018/01/15 27.123.214.106
basaev
Росьнефтийг оруулаад ир, та нартай яриад байх юм байхгүй
2018/01/15 66.181.160.28
  • Recent
  • Most Read
  • Most Comment