
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр иргэдтэй уулзана. Төрийн тэргүүн МҮЭСТО-нд 13:00 цагаас Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, ярилцах юм байна. Уулзалтаар, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төр, нийгэм, эдийн засаг, агаарын бохирдол зэрэг олон сэдвээр иргэдийн санал, сэтгэгдлийг чөлөөтэй сонсох аж.



