МАН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төсөл, цаг үеийн асуудлаар байр сууриа нэгтгэж байна.Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч Ч.Уянга нарын гишүүд байнгын хуралд ирэлгүй гацаагаад байсан юм. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авснаар энэ асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан юм.
МАН-н бүлэг хуралдаж байна
2016-01-25 11:59:00