
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 13.00 цагт болно. Хуралдаанаар сайд нар нэлээд олон асуудал хэлэлцэхээр товложээ. Тухайлбал, өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байсан ч хойшлуулсан "Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай" асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компаний хэлбэрт шилжүүлж нийт хувьцааны тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх тухай хэлэлцэхээр товложээ.
Хуралдаанаар хэлэлцэх болон танилцах асуудлуудын дэлгэрэнгүй жагсаалтыг танилцуулж байна.
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| 1. | Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай* | Ө.ЭНХТҮВШИН |
| 2. | Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай | Г.ЗАНДАНШАТАР |
| 3. | Төрийн өмчит зарим хуулийн этгээдийн талаар авах зарим арга хэмжээний тухай | Г.ЗАНДАНШАТАР |
| 4. | “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компаний хэлбэрт шилжүүлж нийт хувьцааны тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх тухай* | Г.ЗАНДАНШАТАР |
| 5. | Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл | Н.ЭНХБОЛД |
| 6. | Журам шинэчлэн батлах тухай (Цэргийн гэрээт алба хаах) | Н.ЭНХБОЛД |
| 7. | Консулын газар нээн ажиллуулах тухай | Д.ЦОГТБААТАР |
| 8. | Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Франкфурт хот дахь сэргээн босголтын банк хоорондын нэмэлт зээлийн хэлэлцээрийн тухай (Дарханы ДЦС) | Ч.ХҮРЭЛБААТАР |
| 9. | “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршилын тухай” УИХ-ын тогтоолын төсөл | Ц.НЯМДОРЖ |
| 10. | УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт | Ц.НЯМДОРЖ |
| 11. | УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
| 12. | Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын санаачлан боловсруулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт | Ц.НЯМДОРЖ |
| 13. | Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл (Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай) | Ж.БАТ-ЭРДЭНЭ |
| 14. | Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр батлах тухай | Б.БАТЗОРИГ |
| 15. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Амьтан , ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын гэрчилгээ олгох журам”) | Б.БАТЗОРИГ |
| 16. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
| Танилцуулах асуудал | ||
| 17. | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын тухай | Г.ЗАНДАНШАТАР |
| 18. | Батлах хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Н.ЭНХБОЛД |
| 19. | Гадаад харилцааны сайд Давосын чуулга уулзалтад оролцох талаар | Д.ЦОГТБААТАР |
| 20. | “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх этгээдтэй байгуулах гэрээний төслийн хэлэлцээний явцын тухай | Ж.БАТ-ЭРДЭНЭ |
| 21. | Танилцуулга | Б.БАТЗОРИГ |



