8o
Улаанбаатар хот
mobile menu

Хонины мах кг нь 2200 хүрчээ

2015-11-19 10:32:00

Мах сүүний үнэ унаснаар малчдын амжиргааны түвшин эрс буурчээ. Гэвч малчдын 90 гаруй хувь нь банкны зээлтэй байна. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд л гэхэд хонины мах кг нь 2200 хүртлээ унажээ.  Ингэснээр  малчид оюутнуудынхаа төлбөрийг өгч чадахгүйд хүрсэн тухай орон нутгаас нь мэдээлсээр байна. Нийслэлийн хэмжээнд ч махны үнэ буурсаар байна.  Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний барааны үнийн танилцуулгыг хийжээ. Тодруулбал, энэ сарын гурав дахь долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4010 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5595 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 1.0 хувиар буюу 70 төгрөгөөр буурчээ.

Энэ долоон хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.6 хувиар буюу 330 төгрөг, хонины цул мах 2.8 хувиар буюу 155 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Макс”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6000 төгрөгөөр худалдаалж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл