МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны 21 дэх удаагийн шагнал гардуулах ёслол өнөөдөр болж өндөрлөлөө. Их эзэн Чингис хааны үеэс улбаатай Монгол бичгийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий энэхүү уралдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 1000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлж, шилдэг бүтээлээ ирүүлжээ. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан Сайхан бичигтэн анги, 12 дугаар ангийн сурагчид, Бичлэгийн бус бүтээл, Мэргэжлийн багш нар, 1-11 дүгээр ангийн сурагчид болон Уран бичлэг, Насанд хүрэгчид гэсэн долоон төрлөөр шилдгүүдээ тодрууллаа.