8o
Улаанбаатар хот
mobile menu

Унгарын Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

2016-01-25 09:25:00

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан албан ёсны айлчлал хийхээр Монгол Улсад ирлээ. Түүний айлчлал 2016 оны 1 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд  үргэлжлэх бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхана.Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компаний 60 орчим бизнес төлөөлөгч ирэх юм. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment